Дорнод аймагт Халх голын 30 мянган га газрыг манай улс Солонгост зарсан тухай дэлхийн хэвлэлүүдэд бичиж байна. Зарим хэвлэлд 170 мянган га газар гэж ч бичжээ. Мэдээлэл худал, үнэн эсэх нь батлагдаагүй.
Солонгосууд өөрсдөд нь Монголын газрыг зарсан, түрээслүүлсэн тухай батлан бичиж байгаа ч, үүнийг нь Монголын талаас няцаалгүй, дуугүй байсаар байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Солонгос улс хүнсний хомсдолд орчихсон учраас хүнсний ногоо тариалагч түнш улс эрэн сурвалжилж байгаад Монголыг “онилсон” гэнэ. Энэ тухай БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бак “Манай улс болон дэлхий нийт цаг агаарын өөрчлөлтийн улмаас хоол хүнсний дутагдалд орж байна. Тиймээс хоол хүнсний өөр эх сурвалж олж авах бодлого чухал байна” гэдгээ ил тодоор илэрхийлжээ.
Харин манай улсад “Халх гол” төслийг санхүүжүүлж буй Солонгос-Монголын Хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга (KMADI) байгууллагын тэргүүн Ким Хак-Су “Хоол хүнс олох нь үндэсний аюулгүй байдлын асуудал боллоо. Эдүгээ Өмнөд Солонгосын цагаан будаанаас бусад үр тарианы дөрвөн хувь нь л гадаадаас хамааралгүй байна. Хоёр Солонгосын ард түмэн хоёулаа хоол хүнсний асуудалтай тулгарсан.
Өмнөд Солонгос цагаан будаанаас бусад үр тарианы 96 хувийг гаднаас авч байна. Бидний ахан дүү улсад улаан буудай, шош, эрдэнэ шиш болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа өнө үед үр тарианы хомсдолтой тэмцэхэд Монгол Улс тусална. Бид илүү гарсан цагаан будаагаа Хойд Солонгос болон бусад улс оронд экспортолж болно. Цаашдаа бид өөрсдийгөө хоол хүнсээр хангах бааз суурийг Монголд бий болгож, Солонгосын хойгийн хөдөө аж ахуйн давчуу газрын гадна дахин нэгдсэн 80 сая солонгос иргэнийг хооллоход бэлтгэж байна” гэж ярьжээ.
ИЛҮҮ ГАРСАН УРГАЦАА ЗҮҮН ХОЙД АЗИД НИЙЛҮҮЛНЭ ГЭВ ҮҮ?
Солонгосуудад худалдсан гэх газар нь Дорнодын Халх гол сумын “Бөгтөр” гэдэг газар бий. Энэ нь сумын төвөөс 10 километрийн зайтай, Халх голын сав газрыг түшиглэн тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх аж. Одоогийн байдлаар “КOICA” олон улсын байгууллага манай улсад мастер төлөвлөгөө боловсруулж, загвар аж ахуйг байгуулахаар ажиллаж байна. Мастер төлөвлөгөөгөөр Халх гол сумын бүс нутагт газар тариалан эрхэлж болох эсэхийг тогтоожээ. Тэдний судалгаагаар 175 мянган га газарт тариалан эрхэлж болно гэж гарчээ.
Гэхдээ эхний ээлжинд атаршсан 40 мянган га газарт тариалан эрхэлнэ гэж холбогдох албан тушаалтнууд хэлж байна. Харин загвар аж ахуй байгуулах гэдэг нь “Ийм загвараар монголчууд та нар хүлэмж байгуулж, ногоо тарьж, гахай тэжээж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж болно” хэмээн үлгэрлэх гэнэ. Тэд үүнийг 200 га газарт үлгэрлэн харуулах ажээ. Үүнд хааш хаашаа 20 километр нутаг хамаарах юм. Монголын аж ахуйн нэгжүүд тэдний гаргасан загвар аж ахуйгаар үлгэрлэн 40 мянган га газартаа мал аж ахуй болон газар тариалан эрхлэх юм гэнэ.
Хэдийгээр Монголын компаниуд өөрсдөө үндэсний үйлдвэрлэлээ эрхлэх боломжтой болж байгаа гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж байгаа ч, тэр нь үнэн эсэхэд хяналт тавих үгүй нь тодорхойгүй. Нөгөө талаас Халх голын сав газарт тариалан ургац арвин байвал Зүүн хойд Азид нийлүүлнэ гэдгээ “Халх гол” төслийн захирал хэлж байна. Энэ мэтчилэн эргэлзээ дагуулсан олон асуудал урган гарч байгаа юм.
“КOICA”-ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНД ЮУ ӨГҮҮЛЭВ
“КOICA”-гийн тусламжтайгаар 200 га газарт загвар аж ахуй байгуулах төлөвлөгөөт ажил гурван үе шатаар хэрэгжинэ. Энэ нь 2013 он хүртэл хэрэгжиж, дөрвөн мянган ам.долларын буцалтгүй тусламжаар загвар аж ахуй гээч юмыг байгуулах ажээ. Гэрээ “Солонгос-Монголын Хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга” гэдэг нэртэй, найман бүлгээс бүрдэх юм. Бүлэг бүрт хэрэгжүүлэх ажлын дараалал болон зарцуулах төсөв, хамрах газрын хэмжээг нэг бүрчлэн өгүүлжээ.

No comments:
Post a Comment