Ливийн газрын тосны нийлүүлэлт тасалдсантай зэрэгцээд ОПЕК бүтээгдэхүүний экспортоо бууруулсан нь Нью-Йоркт газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ. Түүнчлэн Европын орнуудын өрийн хямрал идэвхжиж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тосны үнэ 98.53 ам.доллар болж, өмнөх өдрийнхөөсөө 83 центээр нэмэгдсэн байна.
Харин Лондоны "ICE" Түүхий эдийн бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 83 центээр өсч, 110.93 ам.доллар болжээ.
"Barclays Capital" хөрөнгө оруулалтын газрын шинжээч Сян Ей Чен "Ойрхи Дорнодын үймээн намжихгүй байгаа нь газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна" гэж дүгнэжээ.

No comments:
Post a Comment